ХАЛУУН ЧИНЖҮҮ /Hot pepper / 100g

8,503₮
Богино тайлбар
100гр= 8503₮ 1кг= 85030₮ Жанд дүрж идэх юмуу бүх төрлийн хоолонд хийж идэхэд тохиромжтой .
Хүргэлттэй


Халуун чинжүүний итгэмээргүй ач тус: Халуун чинжүүны найрлаганд рибофлавлин, төмөр, ниацин, кали, магни, манган, витамин Е, А, В, B6, K зэрэг амин дэмүүд багтдаг. Энэ бүтээгдэхүүн нь алкалоидын капсикин агууллаг. Иймээс ч хүний эрүүл мэндэд онцгой тустай аж.


1. Үе мөчний өвдөлтөнд тустай

Улаан перцний найрлагад байдаг үрэвслийн эсрэг шинж чанарууд нь, ходоодны хямрал, ходоод, гэдэсний шархлаа, хоолой өвдөх, хуурай ханиалгах, хомхой долоох, гүйлгэх зэрэг өвчнүүдэд тустай байдаг. Түүнчлэн үе мөчний өвдөлт намдааж, үрэвслийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг.


2. Цэр ховхолж ханиалга намдаана

Тус бүтээгдэхүүн нь цэрийг гаргах, шингэлэх онцгой үйлчилгээтэй. Ингэснээр таны хуурай болон хий ханиалгыг намдааж, давхар биеийн эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэн, хурдан тэнхрүүлэх болно.


3. Хөл, гарын мөөгөнцөр үүсэхээс сэргийлнэ

Бактер, вирусын эсрэг онцгой үйлчилгээтэй тул улаан перц нь мөөгөнцрийн халдварыг дарангуйлж, үүсэхээс сэргийлдэг. Мөн хөлийн тулай өвчинд ч тустай.


Хөл, гарын мөөгөнцөр үүсэхээс сэргийлнэ


4. Өвдөлт намдаана

Улаан перц болон халуун чинжүү нь бие махбодын янз бүрийн өвдөлтөнд тустай. Мөн мэдрэлийн цэгүүд, (нуруу, нугасны мэдрэлийн цэг, тархи, булчин, бамбай булчирхай) асуудалтай хэсгийн өвдөлтийг бууруулж, өвчинг намдаана. 


5. Харшлын эсрэг үйлчилгээтэй

Тус бүтээгдэхүүн нь улирлын чанартай харшлын эсрэг үйлчилнэ. Байгалийн гаралтай тул ямар нэгэн хориглох заалтгүй.  Ердөө л өдөр тутмын хүнсэндээ тохируулан хэрэглэж байснаар та харшлаас сэргийлж чадна.


6. Хоол боловсруулах системийг дэмжинэ

Халуун чинжүү нь хоол боловсруулах замыг цочроож өгдөг бөгөөд энэ нь фермент, ходоодны шүүс үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлдэг. Энэ нь давхар бие махбодиос хорт бодисыг гадагшлуулахад тусална.


Хоол боловсруулах системийг дэмжинэ


7. Шүлсний ялгаруулалтыг сайжруулна

Шүлсний ялгаруулалтыг сайжруулснаар амны хөндийн эрүүл ахуйд тустай юм. Гэвч бага насны хүүхдэд өгөх нь тохиромжгүй.


8. Зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлнэ

Халуун чинжүү нь атеросклерозыг эмчлэхэд тусалдаг, цусны сийвэнгийн фибрин хайлуулах идэвхтэй үйл ажиллагааг нэмэгдүүлж, зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдлээс сэргийлнэ.


9. Хорт бодисыг гадагшлуулна

Тус бүтээгдэхүүн нь цусны эргэлтийг идэвхжүүлдэг. Түүнчлэн лимфийн систем дэх тунгалгийн урсгалыг хурдасгаж, боловсруулалтыг сайжруулдаг байна. Ингэснээр биеийг хоргүйжүүлэх үйл явц нь идэвхижнэ. Хорт бодисыг хөлс болгодог тул гүйлгэж, гэдэс хямраахгүй гэдгээрээ онцлогтой


10. Жин бууруулна

Канад улсын Кэбэк муж улсын Лавалийн их сургуулийн эрдэмтэд хэсэг хүмүүст өглөө бүр хоолонд нь бага зэрэг улаан перц хольж байжээ. Үүний дүнд тэдний хооллох дуршил буурч, их хэмжээний илчлэгийг шатаахад тусалсан байна. Тус бүтээгдэхүүн нь, бодисын солилцоог түргэсгэдэг тул, биеэс хорт бодисыг ч мөн хөөх болно.


11. Шүдний өвчин намдаана

Дээр дурдсанчлан, энэ нь амны хөндийн эрүүл мэндэд тустай. Мөн төрөл бүрийн өвдөлт намдаадгаараа онцлогтой юм. Түүнчлэн буйлнаас цус гарахыг зогсоодог.


12. Даралт тогтворжуулна

Халуун чинжүү хэрэглэх нь цусны даралтыг хэвийн байлгахад тусалдаг. Үүнээс гадна, энэхүү байгалийн эмчилгээ нь LDL холестрол болон триглицеридын түвшинг тэнцвэржүүлэхэд тусалдаг бөгөөд энэ нь зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл