✔️Кальци
Ногоон хулуун дахь кальцийн агууламж нь хүүхдийн ясны хөгжилд чухал бөгөөд буйл, шүдний эрүүл ургалтанд сайнаар нөлөөлдөг.
✔️Магнезиум
Ясны хөгжилд кальци, магнезиум хоёр нь яг ижил нөлөөтэй байдаг. Ногоон хулуун дахь магнезиум нь мөн яс бэхжүүлэх үйлчилгээтэй.
✔️Фосфор
Энэ нь хоол шингээлтийг сайжруулах, тархины хөгжилд сайн.
✔️Витамин С
Ногоон хулуунд их хэмжээгээр агуулагдах витамин С нь дархлааг дэмжих давуу талтай.
✔️Витамин В комплекс
Тархины хөгжил, дархлааны системийн ажиллагааг дэмжинэ. Цусны улаан эсийн төлжилтөнд сайн.
Хүүхдэд өгөхөд нэн тохиромжтой усархаг ногоо .